Боливид газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Боливид газар хөдөлжээ

Боливид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлсэн байна.  Газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 15:00 орчим тус улсын Санта Ана хотоос 185 км зайд болжээ. Чичирхийлэл 530 км үргэлжилсэн гэнэ. Газар хөдөлсөн газраас 350 км хол зайд оршдог Боливийн нийслэл Ла Паз хотод хүртэл чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтөөс үүдсэн гамшгийн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ажээ.  Боливийн үндэсний мэдээллийнм агентлагийн мэдээлснээр Ла Паз хотын зэргэлдээх хотын иргэд ч мөн чичирхийллийг мэдэрчээ. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог хот суурингийн өндөр барилгаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж