Хакерууд АНУ-ын усны системд халджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Хакерууд АНУ-ын усны системд халджээ

Хакерууд томоохон газруудын вэб сайтыг хакердаж, нууц мэдээллийг интернэтэд тавьдаг байсан бол энэ удаад усан хангамжийн системийг "бай"-гаа болгожээ.  Тэд АНУ-ын Иллинойс мужийн усан хангамжийн системд нэвтэрч усны цоргуудыг хаан, хэсэг хугацааны дараа дахин нээж байжээ.

Энэхүү халдлага нь АНУ-ын Тагнуулын төв газар (FBI)-ын мэдээлж буйгаар хакеруудын хоёр дахь дайралт аж.

Энэ сарын 8-нд халдлагын тухай  Жо Вэйссийн блогт нийтлэгдэж байсан ба хамгаалалтаа сайжруулах талаарх зөвлөгөө өгсөн байжээ. Тэрбээр мөн энэхүү халдлагыг Оросууд хийсэн байж магадгүй гэх мэдээллийг өгчээ.

Одоогоор хакеруудын дайралтыг таслан зогсоогоод байгаа ба дахин ийм халдлага болохоос урьдчилан сэргийлж, цахим хамгаалалтаа сайжруулахаар ажиллаж байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж