Цэцэрлэг сумынхан Д.Зоригт сайдад хандана

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг сумынхан Д.Зоригт сайдад хандана

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Могойн голын нүүрсний уурхайнхан 1970-аад оны эхнээс Хөвсгөл, Завхан аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр хангаж ирсэн. Энэ уурхайн нүүрс Тавантолгойн нэгэн адил коксжих нүүрс юм. Энд Хятадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө татсан ч Хөвсгөл аймгийнхан түүнийг нутгаасаа гаргаж чадсан. Гэтэл Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Хурганхайрхан компанийнхан хайгуулын өрөмдлөг хийж эхэлсэн байна. Уг нь Могойн голын уурхайн 51 хувь нь Хөвсгөл аймгийн өмч. Гэтэл одоо тэр 51 хувьд ногдох хэсэг нь 89-хөн га газар болж хувираад асар том талбайг Австралийн компани өөрийн болгожээ.

Тус компанийнхан нутгийн иргэдийг дайлж цайлах, хортой бодис идэж мал нь үхсэн малчдад тус бүр нэг сая төгрөг өгөх зэргээр амыг нь хаахыг оролдож буй аж. Гэвч нутгийн иргэд энэ байдлыг цэгцлүүлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандан бичиг илгээхээр болжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж