Мод суулгах машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Мод суулгах машин бүтээжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум төвөөс алслагдсан сумдын жагсаалтад хоёрдугаарт ордог. Тус сум нь Улаанбаатар хотоос 950 км, Даланзадгадаас 320 км-ийн зайд оршдог. Говийн буйдхан энэ сумын иргэн Д.Бат-Очир аавынхаа хамт ойн төгөл ургуулжээ. Аав Н.Даваа нь 1991 онд анхны модоо суулгаснаас хойш тарьсан мод нь ургаж, говийн баян бүрд болон ойр орчмоо чимэглэх болжээ. Говь нутгийн хатуу ширүүн уур амьсгалд мод ургуулна гэдэг амаргүй ч Даваа өөрийн хүүхдүүдийн хамт ойн төглөө жил тутам нэмсээр байгаа ажээ.
Тэднийх өнгөрсөн онд 4000 мод суулгасны тал хувь нь л амьдарчээ. Гэвч үүнд шантралгүй энэ жил дахин 5000 мод суулгахаар тарьцаа бэлдээд байгаа аж. Д.Бат-Очир говийг ойжуулах ажлаа хөнгөвчлөх үүднээс мод суулгах машиныг зохион бүтээсэн байна. Түүний эгч Д.Долгормаа “Би өнгөрсөн жил 200 мод суулгасан. Моднууд соёолоод сайхан ургаж байтал нүүрсний зам тавих нэрээр моддыг маань дайрч устгасан. Энэ жил байршлыг нь өөрчилж дахин мод тарина” хэмээн өгүүлж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж