МАН-тай тэмцэгч МАН-ын гол хүн болов

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

МАН-тай тэмцэгч МАН-ын гол хүн болов

Ардчилал эхэлсэн цагаас эхлэн МАХН буюу МАН-тай хориод жил тэмцсэн судлаач, “Сэлэм Тогмид” хэмээх Д.Ганхуяг МАН-ын гол хүн болжээ. Тэрбээр МАН-д элсч, МАН-ын судалгааны Нийгмийн ардчилал хүрээлэнгийн захирал болжээ. МАН-ыг нэг нүдээрээ хардаггүй, хамгийн харгис бүдүүлэг нам болохыг нь олон жил сурталчилж ирсэн Д.Ганхуяг гэнэт МАН-ын хамгийн дотно хүн болов. Өнгөрсөн аравдугаар сард МАН-ын судалгааны төвийнхөн тус намын рейтинг 10-аадхан хувьтай болж унасан талаарх мэдээллийг гадагш алдан задруулснаас болж хатуу шийтгэл хүлээсэн гэдэг үнэн болж, ажилтнуудыг нь халж сольжээ.

Ингээд МАН руу хамгийн ширүүн довтлогч асан Д.Ганхуягаар төвөө даргалуулахаар болсон байна. Удахгүй болох МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдын зөвлөх МАН-ын шинэхэн гишүүн Б.Лхагважав, Нийгмийн ардчилал хүрээлэнгийн захирал Д.Ганхуяг нарыг бага хурлын гишүүн болгох гэж байгаа тухай дуулдаж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж