Шинэчилсэн бүртгэлд 98 хувь нь хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн бүртгэлд 98 хувь нь хамрагджээ

Хөвсгөлд аймагт иргэний шинэчилсэн бүртгэлд нийт иргэдийн 98 хувь нь хамрагджээ. Бүртгэлд хамрагдаагүй үлдсэн иргэдийн ихэнх нь бичиг баримтын зөрчилтэй, шилжиж ирээд ямар нэгэн газар харьяалалгүй байгаа аж.

Мөн Монгол Улсын иргэд ухаалаг үнэмлэхэд шилжихтэй холбогдуулан тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бэлтгэл ажлуудыг хангаж байна. Эл ажлын хүрээнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Нэг иргэн-нэг бүртгэл” зорилго дэвшүүлэн ажиллаж хувь хүний бичиг баримтын цаасан архивыг эмхтгэсэн төдийгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад зөрчилтэй гарсан иргэдийн зөрчлийг арилгуулж, хамрагдаагүй үлдсэн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилган шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж