Тэргүүн сайд нь мужаа дөрөв хуваана гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Тэргүүн сайд нь мужаа дөрөв хуваана гэжээ

Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар-Прадеш муж дөрөв хуваагдах хүсэлтэй байна. Тодруулбал, мужийн тэргүүн сайд Кумари Маявати ийм хүсэлт гаргажээ. Үл хөндөгдөх давхрагын төлөөлөгч энэ эмэгтэй ер бусын баян бөгөөд түүнийг очир эрдэнэд дуртайг Энэтхэг даяар мэднэ. Мужийн тэргүүн сайд өнгөрсөн долоо хоногт жижигхэн мужийг удирдахад хялбар учраас мужийг хуваах саналыг өөрөө болон Засгийн газар ямагт дэмжиж ирсэн гэж хэлэв.

Харин шинжээчид мужийг жижиглэх санаа нь үзэл сурталтай холбоогүй, сонгуулийн өмнөх овжин арга гэж үзэж байна. Уттар-Прадеш  мужид тухайлбал, баян баруун хэсэг болон ядуу зүүн хэсэгт салан тусгаарлах хөдөлгөөн үе үе гардаг. Тэдний саналыг тэргүүн сайд авахаар оролдож байгаа нь энэ ажээ.

 Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж