Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно

Улс тунхагласны ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд болно. Тус барилдаанд өмнө нь улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилддаг байсан энэ жил Монголын үндэсний бөхийн холбооны хүсэлтээр 256 бөх барилдуулахаар болжээ. Барилдаан ирэх бямба гаригт Монгол бөхийн өргөөнд 14.00 цагаас эхлэх юм.

Өнгөрсөн жилийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж байв.


С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж