Төсөв сайн барьдаг бүсгүйчүүдэд эрх мэдэл олгоё гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Төсөв сайн барьдаг бүсгүйчүүдэд эрх мэдэл олгоё гэв

Өвөрхангай аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон “Орон нутгийн хөгжилд эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганыг Хархорин суманд зохион байгуулсан юм. Чуулганд тус аймгийн сум бүрээс хуран цугларсан 300 гаруй бүсгүйчүүд оролцож, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог аль ч салбарт 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх уриалга гаргажээ. Эмэгтэйчүүд хэлэхдээ “Монгол Улсын төсөв таван жилийн өмнөхөөс арав дахин нэмэгдсэн ч бидний амьжиргаа доордсоноос дээрдсэнгүй. Төсвөөс харахад иргэдийн амьдрал 10 дахин дээшлэх ёстой атал бахь байдгаараа байгаа нь улсын төсвийг зарцуулах эрхийг айл гэрийн төсвийн зохицуулж байдаг бүсгүйчүүдэд олгоогүйтэй холбоотой” гэжээ. Тиймээс бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, улс орноо өөд нь татах уриалгыг Өвөрхангайн ардчилсан намын бүсгүйчүүд гаргасан нь энэ юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж