Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Аттила хаан, дэлхийг чичрүүлж байсан Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж байсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташоуу” хэмээх хоч хүртсэн байна.
Аквилей хотын хаалганы өмнө. Хүннү нар Ромын цэргүүдтэй тулалдаж ялалтаа тэмдэглэн Атилла, түүний шадар туслах Ульдин жанжин, цэргүүдийн хамтаар Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан сүрлэг сэлэмт бүжиг хийцгээнэ. Атилла цэргүүдээ явуулж Ульдин жанжны хамт дараагийн тулалдааны төлөвлөгөө боловсруулж байх үед хэрэмний гол хаалгаар Аквилей хотын захирагч ахимаг жанжин, өөрийн охин Ильдико болон хамгаалагч торгон цэргүүдийн хамт гарч ирнэ. Тэдний хооронд үүссэн тулалдааны төгсгөлд Атилла өвгөн жанжныг жадлан хорооно. Эцгээ алдсан Ильдикогийн уй гашуудал, сэтгэлийн гүн хямрал нь аажмаар тэмцэл хорсолын гал болон дүрэлзэж тэрбээр эцгийнхээ өшөөг авахаар тангараглана.
Валентиниан хааны ордон. Ромын цэргийн жанжин Гания, хааныг хүлээж байх зуур ордны татвар эмс түүнийг тойрон хүрээлж хүндэтгэл үзүүлэн бүжиглэнэ. Гэнэт бүрээн дуу цангинаж Валентиниан хаан өөрий дүү Хонория гүнжийг дагуулан орж ирнэ. Валентиниан хаан Гания жанжинтай уузан ярилцах үед дүү гүнж Хонория нь өөрийн биеийн үзэсгэлэн гоог гайхуулан бүжиглэхийн зэрэгцээ Валентиниан Гания жанжин хоёрт зориулж татвар эмсийг удирдан бүжиглүүлнэ. Энэ үеэрдахин бүрээнд цангинаж гаднаа Атиллад ялагдсан цэргүүд орж ирэн өршөөл гуйхад Гания жанжин маш ихээр хилэгнэн цэргүүдийг хөөж гаргаад “Би Атиллатай хийх тулааныг удирдан тулалдая” хэмээн Валентиниан хаанаас хүсэмжилнэ. Гаднаас ядарч туйлдсан Илькидо орж ирээд өөрт тохиолдсон зовлонг учирлан ярьж байтал дуут дохио дуугарч Атиллагийн элч ирж захиаг хаанд өгнө. Энэ захидалд Валентиниан хаанаас өөрийн дүү гүнж Хонорияг өөрийн эхнэр болгохыг Атилла шаардсан байв. Валентиниан хаан сандарч бухимдах боловч харин дүү гүнж Хонория нь Атиллагийн эхнэр болохыг хүсэмжилэн ахаасаа зөвшөөрөл гуйвч хаан үл зөвшөөрнө. Харин Ильдико “Би Хонориягийн оронд явж Атиллагаас өшөөгөө авья” хэмээн хэлэв. Хаан хэсэг зуур бодож байснаа Илькидоог Ганиягийн удирдлага дор явуулахаар шийдвэрлэж, дүү гүнж Хонорияг дагуулан одно. Ильдико, Гания хоёр хайр дурлалаа бие биендээ илчилхийн зэрэгцээ Атиллагийн дарсанд нь хор хийж түүнийг хөнөөхөөр тохирч явцгаана.
Хүннүгийн цэргийн хуаран. Хүннү нар ээлжит ялалтын баяраа тэмдэглэж, сүр хүчээ гайхуулан Атилла болон Ульдин жанжин нар гоцлон цэргүүдийн хамт ялалтын бүжгээ бүжиглэнэ. Ман дайнд олзлогдсон эмс охидуудыг бүжиглүүлэн зугаацана. Атилла хаан тулалдаанд шалгарсан гурван жанжныг олзны хүүхнүүдээс дуртайгаа шилж авахыг тушаана.Ульдин болон тулаанд шалгарсан хоёр жанжин сонгосон эмс охидуудтайгаа бүжиглэн Атиллаг баясгана. Дохио дуугарч Ромын хааны элч Гания ирж эвийн гэрээ байгуулах тухай Валентиниан хааны захидлыг гардуулан, бэлэг болгон явуулсан гүнжийг оруулж ирнэ. Гүнжийн толгойн бүтээлгийг авахад Ильдико байв. Атилла хаан Ильдикогийн гоо үзэсгэлэнг бишрэн, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж ядан зогсоно. Атилла хаан эвийн гэрээ байгуулахыг зөвшөөрсний бэлэг тэмдэг болгон бүх цэргүүдийн хамт сэлмээ сольж сүр хүчит ташуурт бүжгийг хийнэ. Гания төлөвлөсөн хэргээ бүтээн буцна. Атилла цэргүүдээ амрахыг тушаагаад асрагч авхайг дуудан Ильдиког өгч явуулан ганцаараа үлдэнэ.
Атилла хааны унтлагын асарт. Асрагч авхай Ильдиког дагуулан Атилла хааны унтлагын асарт оруулж өгөөд гарч явна. Энэ үед Ильдико чухам яаж Атиллаг хорлох аргаа боловсруулан болгоомжилсон, хүлээсэн сэтгэлийн хөдөлгөөнт бүжиг хийж, эцэст нь хоёр хундаганд сархад дүүргэж нэгэнд нь хор хийж бэлтгэнэ. Атилла хаан орж ирэн Ильдикогийн гоо үзэсгэлэнг бишрэн түүнийг хатан болгохыг хүсэмжилнэ. Ильдико түүнд хайртай дүр исгэн уян налархай харилцан манай нутагт хуримынхаа эхний шөнө унтахын өмнө хундага дарс тулган тогтоодог заншилтай хэмээн өөрийн хундагыг суллан харуулахад Атилла ч хундагаа суллан харуулна. Атилла хаан асрагч авхайг дуудан Ильдиког унтахын өмнө, өөрийн биеийг бэлтгэхэд нь тусал хэмээн тушааж ганцаар үлдэнэ. Атилла хаан гэнэт толгой нь эргэж дотор нь эвгүйрхэж уусан хор нь үйлчилж эхэлнэ. Аажмаар хорны үйлчилгээ ширүүсч Атилла хаан хамаг хүчээрээ үхэлтэй тэмцсэн боловч нэгэнт оройтсон байлаа. Ингээд Хүннүгийн хаа Атилла тэнгэрт халив.