Залуу төгөлдөр хуурчдыг дэмжих “Маргарита Николаевна Григорьева” сангаас ирэх 2012 оны дөрөвдүгээр сард Маргарита Николаевна Григорьевагийн нэрэмжит бяцхан төгөлдөр хуурчдын наадмыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Иймд тус сангаас энэ сарын 24-нд Улсын Филармонийн концертын танхимд 19.00 цагт “Сонгодог үдэш” хандивын тоглолтыг хийх юм. Энэхүү тоглолтын тасалбар нь 20,000 төгрөг бөгөөд тоглолтын орлогыг бяцхан төгөлдөр хуурчдын наадамд болон залуу төгөлдөр хуурчдын дэмжих үйлсэд зориулах аж. “Сонгодог үдэш” хандивын тоглолтод Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, Б.Зоригт багштай Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн хамтлаг, УДБЭТ-ын концертмейстр, Гавьяат жүжигчин Б.Солонго, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, Гавьят жүжигчин Э.Амартүвшин, Концертмейстер багш Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, О.Лхагвасүрэн, Хөгжим бүжгийн коллежийн Морин хийлийн чуулга, оюутан Э.Намуун, Т.Отгонбулган, Ж.Болормаа, Ч.Есөнханд зэрэг уран бүтээлчид оролцох юм.
М.Дөл