Ерөнхий сайд Эссам Шарафын (Essam Sharaf) толгойлсон Засгийн газар огцорлоо гэж Associated Press дамжуулжээ.
Засгийн газар огцрох хүсэлтийг Египетийн Зэвсэгт хүчний Дээд зөвлөл баталсан эсэх нь тодорхойгүй байна. Египетийн сөрөг хүчний “Аль-Шорух” сонинд цэргийнхэн огцролтыг хүлээн авлаа гэсэн бол Agence France-Presse үүнийг дэмжээгүй гэж мэдээлжээ.
Одоо тус оронд сөрөг хүчнийхэн цэргийн удирдлага засгийн эрхэнд үлдэхээр оролдож байна хэмээн эсэргүүцэл гаргаж байгаа билээ. Жагсагчид ба цагдаагийнхны мөргөлдөөний улмаас наад зах нь 24 хүн алагдаж хэдэн зуун хүн шархдаад байна.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин