Орос, Япон, Вьетнам өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Орос, Япон, Вьетнам өрсөлдөнө

ОХУ-ын Роман Аб­рамовичийн “Ev­raz” болон Владимир Лисиний “НЛМК” компани  Вьетнамын “Vietnam Steel Corporation” (VNSteel) төмөрлөгийн компанийн хяналтын багц хувьцааг худалдан авах боломжийг сонирхож байна. Оросуудаас гадна энэхүү хувьцааг Японы “Nippon Steel”, “Tokyo Steel”, “Kobe Steel”, “Mitsubishi”, “Marubeni-Itochu” корпорациуд сонирхож байна.Одоо “VNSteel” компанийн 98 ху­вийг улс эзэмшдэг бөгөөд ойрын хугацаанд компанийг хувь нийлүүлсэн нийгэмлэг болгоно. Үүний хажуугаар тус компанийн 5,76 хувийн хувьцааг биржээр нээлттэйгээр худалдах гэнэ. Мөн 29 хувийг нь гадаадын стратегийн түншүүдэд санал болгохоор Вьетнам шийдсэн байна. “VNSteel” компани жилдээ таван сая тонн төмөр үйлдвэрлэдэг. Энэ жилийн орлого нь 40 сая ам.доллар болно гэж тооцолж байгаа юм. Хувьцааны дөрөвний нэгийн үнэ нь 80 сая ам.доллар болох ажээ. Зүүн өмнөд Азид болдны үйлдвэрлэл хүч авч, мөн чулуун нүүрсний эрэлт эрс нэмэгдээд байгаа юм.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж