Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны 4098 дахь удаагийн арилжаагаар, нийт 42 ХК-ийн 899.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6.1 сая ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 6.1 сая ширхэг хувьцааг 896.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 17 ХК-ийн 2.3 мянган ширхэг хувьцааг 3.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 263 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 21495.96 нэгжид хүрч өмнөх өдрөөс 61.91 нэгжээр буюу 0.29%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 241.0 тэрбум төгрөг болсон байна.

2011 оны үнэт цаасны 225 удаагийн арилжаагаар 116.6 сая ширхэг хувьцааг 99.7 тэрбум төгрөгөөр, 2.2 сая ширхэг Засгийн газрын бондыг 221.0 тэрбум төгрөгөөр, 433.5 мянган ширхэг компанийн бондыг 4.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 325.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4098 удаагийн арилжаагаар 860.7 сая ширхэг үнэт цаас арилжиж, 802.6 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж