“Twilight”-ын бөгж худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Twilight”-ын бөгж худалдаанд гарлаа

“Twilight”-ын гуравдугаар анги болох "The Twilight Saga"-гын шинэ трейлэр саяхан цацагдсан билээ. Энэхүү трейлэр дээр Edward дурлалт бүсгүй Bella-даа гэрлэх санал тавин бөгж өгдөг хэсэг гардаг. Зуйван хэлбэртэй, алмаазаар чимэглэсэн тэрхүү бөгжийг киноны зохиолч Stephenie Meyer гоёл чимэглэлийн “Infinite Jewelry” компанитай хамтран  загварыг нь гаргасан бөгөөд худалдаанд гаргахаар болсон байна.
Бөгж гурван янзын үнэтэйгээр худалдаанд гарч байгаа бөгөөд "fashion" загварынх нь $35, "fine" загварынх нь $479, харин "genuine" загварынх нь жинхэнэ алмаазаар чимэглэсэн бөгөөд үнэ нь $1979 байх гэнэ.
“Infinite Jewelry” компани өөрийн албан ёсны вэб сайтаар энэхүү бөгжийг худалдаж байгаа бөгөөд гагцхүү бөгж ч биш “Twilight”-ын нэр бүхий хүзүүний зүүлт, бугуйн цаг бас байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж