Атилла хаанд Х.Мөнгөнхөлөг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Атилла хаанд Х.Мөнгөнхөлөг тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэ уран бүтээл бэлэн болжээ. Тэд энэ сарын 26-нд “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” үндэсний түүхэн балетыг тайзнаа тавих гэж байна. Энэхүү балетын хөгжмийн А.Батдэлгэр, цомнолыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяандагва бичжээ. Хөгжмийн зохиолч, бүжигчин А.Батдэлгэр нь “Тэнгэрийн ташуур” балетыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийжээ. “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” балетын гол дүрд Аттила хаанд Х.Мөнгөнхөлөг, Ильдикод Г.Батчимэг, Уильдин М.Намсрай, Гания жанжинд А.Өлзий-Орших, Хотын захирагч Э.Эрдэнэжаргал, Хонория гүнж М.Мөнхтуяа нар гоцлох юм. Мөн Хүннүгийн болон Ромын цэргүүд, татвар эмс, олуул бүжигт УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ын сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцоно. Харин балетын ерөнхий зураачаа Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун, туслах найруулагч Х.Гэрэлчимэг, Ш.Оюунтуяа, гүйцэтгэгч зураач Ц.Ганзориг, С.Бат-Эрдэнэ, оёдлын мастер Б.Туул, Бутафорч Н.Наранбаатар, дасгалжуулагч багш Ардын жүжигчин О.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, концертмейстер Э.Энхтунгалаг, гэрлийн техник Б.Энхбаатар, гэрлийн регуляторч Д.Батцэцэг, тайзны машинист Ж.Цогбат нар ажиллаж байна. Симфони найрал хөгжмийг АНУ-ын удирдаач Жиндон Кэй удирдах юм.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж