Улсын байцаагч хулгай хийгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Улсын байцаагч хулгай хийгээгүй гэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Эрдэнэтуяа нь хяналт шалгалтын ажлаар “Талст” дэлгүүрт явахдаа хулгай хийсэн мэдээлэл зарим веб сайтуудаар гарсан.

Энэ талаар тус газраас тодруулахад “Талст” дэлгүүрийн камерт бичигдсэн бичлэгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, дүүргийн прокурор хянан үзэхэд Д.Эрдэнэтуяа нь тус дэлгүүрээс эд зүйл хулгайлсан нь тогтоогдоогүй тул 2011 оны долдугаар сарын 1-ний өдөр “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 821 тоот прокурорын тогтоол гаргасан. Гэтэл хэрэг хийсэн мэтээр бичиж төрийн албан хаагчийн нэр хүндэд халдаж улмаар төрийн байгууллага Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаанд сэв суулгаж буйд туйлын харамсч байна” гэлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж