“Best Of Hurd”-ыг мэдрээрэй

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Best Of Hurd”-ыг мэдрээрэй

Саяхан л “Харанга” хамтлаг “Амьдрал” тоглолтоо хийж, фэнүүдээ баярлуулсан бол “Хурд” хамтлагийн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. “Хурд” хамтлаг “Best of Hurd” тоглолтоо хийх гэж байгаа гэнэ.

Тэд ирэх арванхоёрдугаар сарын 2, 3-нд “UB Palace”-ыг доргиохоор бэлтгэж байгаа сурагтай. Тэдний тоглолтод “Хурд”-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг дуунууд эгшиглэх гэнэ. Мэдээж тэдний амьд хөгжмийн доргио хэмнэл үзэгчдийн сэтгэлийн 100 хувь хөөргөх биз ээ.

Харин тоглолтын тасалбарын хувьд 15000 төгрөг гэнэ. Тасалбарыг “UB Palace”-ын кассаар худалдаалж байгаа гэнэ шүү. Сонирхуулахад, тэд тоглолтынхоо дараа орон нутагт аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Ямартай ч удаан хугацааны турш чимээгүй байсан “Хурд” ийнхүү тайзнаа, үзэгчидтэйгээ уулзах нь ээ.


М.Урин
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж