“Chevron”-д 28 сая ам.долларын торгууль ноогдуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Chevron”-д 28 сая ам.долларын торгууль ноогдуулав

Бразилийн эрэгт нефть асгаруулсан ослын эзэн “Chevron” компанид тус улсын байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний институт 28 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Хэдийгээр нефтийн алдагдлыг зогсоосон ч хор уршиг нь арилаагүй гэж тус институтын ерөнхийлөгч Курт Тренепол ярьсан байна. Түүнээс гадна байгаль орчинд хор хохирол учруулсан “Chevron” компани яаралтай арга хэмжээ авахгүй бол хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Рио Де Жанерогийн байгаль хамгаалах газрын ерөнхий нарийн бичгийн дарга Карлос Минк далай тэнгист хайгуул хийж, өрөмдлөг явуулж буй “Transocean” компанийг тэнгисийн гүн дэх геологийн өвөрмөц тогтоцыг үгүй хийж байна гэж шүүмжилсэн. Харин үүний хариуд “Transocean”  компанийн төлөөлөгч “Бид эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа” хэмээн тайлбарлаж, нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. “Transocean” компанийн эзэмшдэг “Deepwater Horizon” өрөмдлөгийн үеэр гарсан дэлбэрэлт АНУ-ын түүхэн дэх хамгийн аюултай гамшиг авчирсан юм. 2010 онд гарсан уг ослын буруутан гэгддэг “BP”, “Halliburton” компаниудын хоорондох маргаан одоо хэр нь шийдэгдээгүй байгаа билээ.  Мексикийн буланд 200 сая галлон нефть асгарсаны хариуцлагыг дээрх гурван компани хүлээх ёстой гэж Австралийн Засгийн газар мэдэгдсэн юм. “Chevron” компани Бразилийн эрэгт  нефть алдагдсаны хариуцлагыг хүлээнэ гэж мэдэгдсэн. Бразилийн газрын тосны үндэсний агентлагийн тооцоолсноор далайд 5,000-8,000 баррель нефть асгарчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж