Монгол Улсын Морин хуурын чуулгын нумт хөгжимчид ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Novel Melody” нэртэй шинэ тоглолт хийх гэж байна. Тэд энэ удаад алдарт Astor Piazolla-гийн танго хэмнэлийг, Америкийн жааз хөгжмүүд, Майкл Жексоны алдартай дуунууд болон гадаадын алдартай хөгжимчид, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг морин хуур хөгжмөөр тоглох аж. Тэдний “Novel Melody” тоглолтын тасалбар 40,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох ажээ. Тоглолтын тасалбарыг Улсын Филармони болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.
Сонирхуулахад, тэд тоглолтынхоо өмнө үзэгчдэд хоёр шинэ клипээрээ гэнэтийн бэлэг барьж байгаа аж. Тэд Carlos Gardel-ийн “Por Una Cabeza”, Astor Piazolla “Oblivion”-ийг морин хуур хөгжмөөр эгшиглүүлж, клип хийлгээд байгаа юм. Энэхүү хоёр клипийг Морин хуурын чуулгын facebook хуудсанд байрлуулжээ.
М.Дөл