А.Контадорын сэргээшийн хэргийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

А.Контадорын сэргээшийн хэргийг хэлэлцэж байна

Сэргээшийн хэрэгт холбогдоод буй Испанийн нэрт дугуйчин Алберто Контадорын сэргээшийн хэргийг Олон улсын арбитрийн шүүх хэлэлцэж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн Тур де Франс болон энэ жилийн Жиро ди’Италия тэмцээнд түрүүлсэн билээ. Асуудлын гол нь 2010 оны Тур де Франст түрүүлснийхээ дараа сэргээшийн шинжилгээ өгсөн ч хариу нь эсрэгээрээ гарчээ. Ингээд уг хэргийн талаарх шүүх хуралдаан өчигдөр Швейцарийн олон улсын шүүхэд болсон байна. Харин Контадор сэтгүүлчдэд энэ удаа мэдээлэл хийсэнгүй. Тэрбээр өмнө нь өгсөн ярилцлагандаа сэргээш хэрэглээгүй, зөвхөн идсэн хоолноос нь болсон гэж мэдэгдээд байсан. Харин олон улсын арбитрийн ерөнхий шүүгчийн мэдэгдсэнээр хэрвээ Контадорын сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол түүнийг хоёр жил ямар нэгэн уралдаан тэмцээнд орох эрхийг нь хасах юм байна. Мөн Тур де Франц болон, Жиро ди’Италия тэмцээний түрүүг нь хүчингүйд тооцохоор болжээ. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн хараахан шийдвэрээ гаргаагүй, маргааш дахин хуралдахаар болжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж