Г.Бадарч: Би АТГ-аас бүрмөсөн гарсан

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Г.Бадарч: Би АТГ-аас бүрмөсөн гарсан

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг сольж, түүний оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Өнөрбаярыг томилсон тухай бид мэдээлсэн.

Энэ талаар Г.Бадарчаас тодруулахад “АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү томилгоог хийсэн. Миний хувьд АТГ-аас бүрмөсөн гарч байна. Одоогоор аль нэг байгууллага, ямар нэг албан тушаалд очоогүй” гэх хариулт өглөө. Тэрбээр өдгөө ял сонсоод байгаа  АТГ-ын дарга, дэд дарга, тамгын хэлтсийн дарга байсан Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын хамт шалгагдаж байгаад анхан шатны  шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй хэмээн үзэж цагаадсан юм.

С.Отгон
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж