Түргэн тусламжийн тэргээр тусаллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн тэргээр тусаллаа

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төвд түргэн тусламжийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ түргэн тусламжийн тэргийн гардуулан өглөө. Энэхүү түргэн тусламжийн тэрэг нь БНСУ-д үйлдвэрлэсэн, дэлхийн жишигт нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийн үйл ажиллагаа, түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой юм. Түргэн тусламжийн машинтай болсон Баянгол дүүргийн иргэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах болсондоо баяртай байсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өмнө нь БГД-ийн хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мргэдэд хүргэдэг 21 өрхийн эмнэлгийн 10-т нь мөн иж бүрэн тоноглогдсон дуудлагын автомашинаар хангаж байсан аж.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж