А.Мөнхбат “Манай адуу” тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

А.Мөнхбат “Манай адуу” тоглолтоо хийнэ

СТА дуучин А.Мөнхбат моринд элгэмсэг ард түмэндээ зориулж, “Манай адуу” нэртэй тав дахь бие даасан тоглолтоо хийх гэж буйтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэхүү тоглолт энэ сарын 24, 25-нд Бөхийн өргөөнд болох ба тоглолтоп Морины хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаяр, Ж.Нансалмаа,  Морины магтаалч, цоллооч СТА н.Цолмон, алиалагч СТА н.Магсаржав, Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид,  Шинэ үе продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул” дуугаа сонордуулах ажээ. Дуучин А.Мөнхбат  нийт 16 дуу дуулахаас 80 хувь нь адууны тухай дуу хэмээн онцолсон бөгөөд “Уг өдрүүдэд бөхийн өргөөнд адуугаар амьсгалах байх” хэмээлээ.

Мөн азтай үзэгч шалгаруулан Сүхбаатар нутгийн хурдан угшлийн хоёр хээр адууг бэлэглэхээр амлав.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж