Түүхэн бүтээл DVD, ном болон мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Түүхэн бүтээл DVD, ном болон мэндэллээ

Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, туурга тусгаар улс болон хөгжсөний 100 жилийн ойд зориулан  Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчдийн “ХХ зуун-100 жил” төслийн хүрээнд 365 хоногийн турш МҮОНТ-ийн эфирт нэвтэрсэн “Энэ өдөр Монголын түүхнээ” нэвтрүүлгээр хийсэн видео хуанли, мөн түүхийн эмхэтгэл болох “Сэрсэн зууны түүх” номын нээлт МҮОНРТ-ийн байранд боллоо.

“Энэ өдөр Монголын түүхнээ” видео хуанлийн DVD нь Монголд анх удаа модон хавтас бүхий сүүлийн үеийн шинэ технологи 3D бичлэгтэй, гар ажиллагаа орсон, нягтаршил сайтай бүтээл болсон аж.

МҮОНТ-ийн захирал, “ХХ зуун-зуун жил” төслийн ерөнхий продюсер Ц.Оюундарь номын нээлтэнд “Уран бүтээлчид бид энэ төслийн хүрээнд зөвхөн телевизийн бүтээл хийгээд зогсохгүй ард түмэндээ үлдэх бүтээл болгож нэгэнт судалсан материалаа ашиглаж DVD, ном хоёрыг  гаргасан юм.  Уран бүтээлчдийн болон түүхчдийн баг ажилласан  олон материал, гар бичмэл эрээн мяраан болгож зассан дүрснээс эвлүүлэн төслийн багийнхан “Сэрсэн зууны түүх“  нэртэй хоёр  боть ном бэлэн болгосны эхний боть хэвлэлтнээс ийнхүү гарлаа” хэмээв. Сонирхуулахад, арваннэгдүгээр сарын 27-нд “Сэрсэн зууны түүх“-ийн  хоёр дахь боть уншигчдийн гарт хүрэх гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж