“Энэ өдөр Монголын түүхнээ” видео хуанлийн DVD нь Монголд анх удаа модон хавтас бүхий сүүлийн үеийн шинэ технологи 3D бичлэгтэй, гар ажиллагаа орсон, нягтаршил сайтай бүтээл болсон аж.
МҮОНТ-ийн захирал, “ХХ зуун-зуун жил” төслийн ерөнхий продюсер Ц.Оюундарь номын нээлтэнд “Уран бүтээлчид бид энэ төслийн хүрээнд зөвхөн телевизийн бүтээл хийгээд зогсохгүй ард түмэндээ үлдэх бүтээл болгож нэгэнт судалсан материалаа ашиглаж DVD, ном хоёрыг гаргасан юм. Уран бүтээлчдийн болон түүхчдийн баг ажилласан олон материал, гар бичмэл эрээн мяраан болгож зассан дүрснээс эвлүүлэн төслийн багийнхан “Сэрсэн зууны түүх“ нэртэй хоёр боть ном бэлэн болгосны эхний боть хэвлэлтнээс ийнхүү гарлаа” хэмээв. Сонирхуулахад, арваннэгдүгээр сарын 27-нд “Сэрсэн зууны түүх“-ийн хоёр дахь боть уншигчдийн гарт хүрэх гэнэ.