Ливерпүүлийн Ирээдүй Торресийн Шийдвэр

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Ливерпүүлийн Ирээдүй Торресийн Шийдвэр

Ливерпүүл клуб энэ жил тодорхой хэмжээний уналтанд ороод
байгаа билээ. Рафаел Бенитез өнгөрсөн жил Ливерпүүлтэй 6 жилийн гэрээ
хийсэн ч одоо Ливерпүүл клуб түүнийг явуулж ч магадгүй байгаа билээ. Энэ
жил Ливерпүүл аваргуудын лигээс хасагдаж, улмаар одоо Примьер лигийн
шилдэг 4т өө ч багтахаа байлаа. Ирэх улирал Аваргуудын лигд орж ч
чадхааргүй болж байх шиг байна.  Мөн түүнтэй холбогдон Фернандо Торрес
явах талаар ихээхэн шуугиан дэгдэж байна. Торрес.г авахын төлөө маш олон
багууд өрсөлдөж байгаа нь мэдээж.

Ливерпүүлийн хаалгач Пепе Рейна багтайгаа саяхан 6 жилийн
гэрээ сунгасан. Тэрээ хэлэхдээ "Торрес өөрийн шийдвэрийг гаргаагүй
байгаа ч түүний шийдвэр Ливерпүүлийн ирээдүйг тодорхойлно. Түүний
тоглолт ливерпүүлд хэрэгтэй. Хамгийн сүүлд бид Бенфикаг хожиход
Торресийн ач гавьяа маш их байсан. Торрес ирснээс хойш Ливерпүүлд маш их
өөрчлөлт орсон. Тэр бол итгэмээргүй байж боломгүй довтлогч. Маш уян
хатан, хурдтай, хатуужилтай довтлогч, би нутаг нэгт гэсэндээ магтаагүй.
Бид Торресийг багтаа үлдээд цаашид ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна" гэж
хэлжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж