Рожер Федерер олны хайртай тоглогч

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Рожер Федерер олны хайртай тоглогч

Английн нийслэл Лондон хотноо болж буй талбайн теннисний АТР шигшээ тэмцээний хоёр дахь өдөр А хэсгийн эхний тоглолтууд боллоо. Энэ хэсгийн эхний тулааныг Британийн Энди Муррей, Испанийн Давид Феррер нар хийсэн юм. Тоглолт дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэн бичигдсэн Давид Феррерийн илүүрхлээр эхэлсэн. Харин нутгийн теннисчин Муррей гурав дахь геймд брейк хийж оноог ойртуулсан ч дараа нь давуулалтаа алдаж, оноогоор хоцорч эхэлсэн байна. Эхний давуулалтуудаа хангалтгүй гүйцэтгэж байсан Муррей ес дэх геймд брейк хийх боломжтой болсон ч үүнийгээ ашиглаж чадсангүй. Улмаар эхний сетэд Испани теннисчин 6-4 харьцаатай хожжээ. Дараагийн сетийг Муррэй брейк хийн эхлүүлсэн ч удалгүй хошуучлалаа алдаж 2:2 болж геймийн харьцаа тэнцсэн байна. Үүнээс хойш өмнөх сеттэй адил зохиолын дагуу тоглолт үргэлжилж, Муррей давуулалтаа хангалтгүй гүйцэтгэж байснаар 7-5 харьцаатай Давид Феррер дахин ялалт байгуулж, тэмцээний эхний хожлоо тэмдэглүүллээ. Хөгжөөн дэмжигчидийн “гол хүн” Муррей энэ тоглолтын дараа гуяны гэмтлээ сэдрээсэн нь тодорхой болж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх нь эргэлзээтэй болсон юм.

Мөн энэ өдөр дэлхийн чансааны номер нэг Новак Жокович, Чехийн Томаш Бердых нар тоглосон. Мөрөндөө гэмтэлтэй байгаа Жоковичийн хувьд тоглолт тийм ч сайхан эхэлсэнгүй. Бердых эхний дөрвөн гейм дараалан оноо авч, 4-0-ээр тэргүүлж эхэлсэн байна. Харин дараа нь Серби теннисчин хоёр брейк хийж, гурван гейм дараалж авснаар онооны харьцааг ойртуулжээ. Гэхдээ үүнээс хойш Чехийн теннисчин дахин санаачилгыг авч, 6-3 харьцаатай эхний сетэд хожсон байна. Дараагийн сетийг Жокович брейк хийн эхлүүлснээр давуу байдлыг олж авчээ. Улмаар 6-3 харьцаатай хожиж, сетийн харьцааг тэнцүүлсэн юм. Нэмэлт сетэд өрсөлдөөнд ширүүсч Новак Жокович хоёр ч удаа болгоомжгүй алдаа гарган хожигдох дөхсөн. Эхнийх нь ес дэх гэймд тохиосон бол 12 дахь геймд давуулалтан дээрээ хос алдаа гаргаж, Бердых мач пойнт болсон юм. Гэхдээ үүнийгээ хамгаалж чадсанаар тоглолт тай брек хүртэл сунаж, 7-3-аар Новак Жокович хожсон байна. Энэ тоглотын үеэр Швейцарийн Рожер Федерерт “Хөгжөөн дэмжигчидийн хайртай теннисчин” шагнал болон теннисчдийн саналаар олгодог “Спортсман шип” буюу шударга, ёс зүйтэй тамирчны шагналыг тус тус олгосон байна.


Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж