Мөн энэ өдөр дэлхийн чансааны номер нэг Новак Жокович, Чехийн Томаш Бердых нар тоглосон. Мөрөндөө гэмтэлтэй байгаа Жоковичийн хувьд тоглолт тийм ч сайхан эхэлсэнгүй. Бердых эхний дөрвөн гейм дараалан оноо авч, 4-0-ээр тэргүүлж эхэлсэн байна. Харин дараа нь Серби теннисчин хоёр брейк хийж, гурван гейм дараалж авснаар онооны харьцааг ойртуулжээ. Гэхдээ үүнээс хойш Чехийн теннисчин дахин санаачилгыг авч, 6-3 харьцаатай эхний сетэд хожсон байна. Дараагийн сетийг Жокович брейк хийн эхлүүлснээр давуу байдлыг олж авчээ. Улмаар 6-3 харьцаатай хожиж, сетийн харьцааг тэнцүүлсэн юм. Нэмэлт сетэд өрсөлдөөнд ширүүсч Новак Жокович хоёр ч удаа болгоомжгүй алдаа гарган хожигдох дөхсөн. Эхнийх нь ес дэх гэймд тохиосон бол 12 дахь геймд давуулалтан дээрээ хос алдаа гаргаж, Бердых мач пойнт болсон юм. Гэхдээ үүнийгээ хамгаалж чадсанаар тоглолт тай брек хүртэл сунаж, 7-3-аар Новак Жокович хожсон байна. Энэ тоглотын үеэр Швейцарийн Рожер Федерерт “Хөгжөөн дэмжигчидийн хайртай теннисчин” шагнал болон теннисчдийн саналаар олгодог “Спортсман шип” буюу шударга, ёс зүйтэй тамирчны шагналыг тус тус олгосон байна.
Score Studio