“Иргэний бүртгэл ба Хүний эрх” хэлэлцүүлэг хийв

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Иргэний бүртгэл ба Хүний эрх” хэлэлцүүлэг хийв

Хүний эрхийн Үндэсний комиссоос санаачлан Улсын бүртгэлийн ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран “Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ. 

Хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион явуулахаар төлөвлөсний дагуу  хоёрдугаар шатны хэлэлцүүлэг нь “Иргэний бүртгэл ба Хүний эрх”, “Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хөдөө орон нутаг дахь иргэний бүртгэлийн зарим асуудал” зэрэг сэдвийг хөндөн хэлэлцсэн байна.

Хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй иргэний бүртгэлтэй холбоотой асуудал, учир шалтгаан, шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцсэн уг арга хэмжээнд иргэний бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны төрийн албан хаагчид, холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, судлаачид, олон улсын байгууллагынхан оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж