Төсвийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Төсвийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Шалтгаан нь УИХ дахь хоёр намын бүлэг дээрх төсөлтэй холбоотойгоор гаргасан саналуудаа нэгтгэж чадаагүй байгаа учраас хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулах шаардлагатай гэж үзсэн юм. Харин хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг нь өнөөдөр хуралдаж, улмаар Төсвийн байнгын хороо нь оройхон тийш эл асуудлыг хэлэлцэхээр болж тогтов.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж