“E Street” дахин нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“E Street” дахин нэгдэнэ

Авьяаслаг саксофонч Клейренс Клемонсыг харамсалтайгаар алдсаны дараа гурван жил завсарласан “E Street” хамтлаг дахин нэгдэж, 2012 аялан тоглолт хийх гэж байгаа гэнэ. “Ахлагч эргэн ирж, “E Street” дахин үзэгчдийг доргиох болно” гэж хамтлагийн дуучин Брюс Спринстин өөрийнхөө албан ёсны вэб сайтад бичжээ. Хамтлаг Европ дахь аялан тоглолтууд болон Америк дахь шоу тоглолтуудын товыг удахгүй зарлах ажээ. Мөн бараг бэлэн болсон шинэ цомгоо хамтлагийнхан  хэзээ мөдгүй худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Спринстин сүүлд 2009 онд "Working on a Dream" аялан тоглолт хийсэн юм. Анх 1973 онд "Greetings from Asbury Park, N.J." дебут цомог гаргаснаас хойш дөч шахам жилийн хугацаанд тус хамтлагийн цомгууд дэлхий даяар 120 сая ширхэг худалдаалагдсан бөгөөд АНУ-д л гэхэд 35 сая ширхэг цомог худалдаалсан байна.  

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж