Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгээгүй гэв

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонин, хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хувьчлалын хэрэгт оролцсон байж болзошгүй хэмээн УМБГ, АТГ-аас хамтран шалгаж эхэлсэн.  Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга Т.Жадамбаас тодруулахад “Н.Энхбаярыг сэжигтнээр тооцоогүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна. Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзвэл сэжигтнээр татах болно” гэх хариулт өглөө.
Мөн  түүнээс албан ёсоор мэдүүлэг аваагүй  гэнэ.  Харин уг  хэрэг УМБГ-т  шалгагдаж байх үед Н.Энхбаярыг  гэрчээр  дуудаж тайлбар авч байжээ.

“Улаанбаатар таймс” сонин, хэвлэх үйлдвэрийн хувьчлалын хэрэгт До.Чулуунбаатар нарын хүмүүсийг буруутган  эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж байгаа бол “Өргөө” зочид буудлын хувьчлалд 3-4 хүнийг холбогдуулан шалгаж байгаа ч мөн л  сэжигтнээр тооцоогүй аж. 

Эдгээр хувьчлалын асуудалд ерөнхийлөгч асан Н.Энхбаяр албан  тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг тогтоохоор шалгаж эхлээд байна. Хэргийг  шалгах хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэсгийн хоёрдугаар тасгийн дарга Д.Наранбаатар, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Л.Доржсүрэн нар ахлаж,  тус бүр хоёр хоёр мөрдөн байцаагчтай  ажиллаж байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж