![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/4/3c6831802eb5518a/32d6ad1e5bd01445big.jpg)
Мөн түүнээс албан ёсоор мэдүүлэг аваагүй гэнэ. Харин уг хэрэг УМБГ-т шалгагдаж байх үед Н.Энхбаярыг гэрчээр дуудаж тайлбар авч байжээ.
“Улаанбаатар таймс” сонин, хэвлэх үйлдвэрийн хувьчлалын хэрэгт До.Чулуунбаатар нарын хүмүүсийг буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол “Өргөө” зочид буудлын хувьчлалд 3-4 хүнийг холбогдуулан шалгаж байгаа ч мөн л сэжигтнээр тооцоогүй аж.
Эдгээр хувьчлалын асуудалд ерөнхийлөгч асан Н.Энхбаяр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг тогтоохоор шалгаж эхлээд байна. Хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэсгийн хоёрдугаар тасгийн дарга Д.Наранбаатар, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Л.Доржсүрэн нар ахлаж, тус бүр хоёр хоёр мөрдөн байцаагчтай ажиллаж байгаа аж.
С.Отгон