Хар тамхинд идэгдэж дуусах нь ээ…

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хар тамхинд идэгдэж дуусах нь ээ…

Боловсрол,
ялангуяа дээд боловсролын тогтолцоонд гашуудал олон жил үргэлжилж, энэ
хэмжээгээр чанаргүй олон сургууль буй болсон. Одоо тоог нь цөөлж,
чанарыг анхаарна гээд ниргэсэн хойно нь хашхирч, энэ нь ард иргэдийг
ядууралд оруулах, мэдлэг чадвар муутай ажилгүйчүүдийг төрүүлсэн гэх мэт
олон сөрөг үр дагаврыг буй болгосон. Тэгвэл хар тамхины хэрэглээ,
архидалт хавтгайрвал үүнээс ч аюултай гэдгийг эрдэмтэн мэргэд сануулсаар
байна. Үүнд холбогдох яам, байгууллага, тэдгээрийн удирдлагууд
анхаарлаа хандуулаагүйгээс хэвлэл мэдээллээр ярьж бичиж буй мэдээлэл
бодитой биш, хэн дуртай нь үндэслэлгүйгээр дуртай тоогоо бичдэг болсныг
анхаарах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус, энэ шатны
мэдлэг, ойлголтгүй хүмүүс мэдэмхийрч, үндэслэлгүй худал тоо, баримт
хэвлэл мэдээллээр цацаж, үүнийг нь дээрээ ч, доороо ч итгээд, үнэмшээд
явж байгаа нь харамсалтай бөгөөд хариуцлагагүй асуудал юм. Тухайлбал
Ж.Лхагвасүрэнгийн өгсөн ярилцлагад (“Монголын мэдээ” 2008 оны 02.29.
№43-д) 1999 онд 45 хүүхэд хар тамхинд хэрэглэдэг байсан бол одоо 400
болсон.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж