Архивынхны нэгдсэн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Архивынхны нэгдсэн сургалт болно

Төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, тэдгээрт мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголт өгч, зарчим, арга зүйг тогтоох, тэрчлэн салбарын ажилтнуудын санал дүгнэлтэд тулгуурлаж цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход нэгдсэн сургалтын зорилго чиглэж байгаа юм.

Тус нэгдсэн сургалт 2011 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Аудитын газар болон Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд болон хотын төсөвт нийт 100 байгууллагын 124 хууль, мэдээлэлийн технологи болон архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд хамрагдана.

Сургалт үндсэн 3 чиглэлээр зохион байгуулагдах юм. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагаанд мэдээлэлийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Захирамжлалын баримтад кодификаци хийх үйл ажиллагаа”, “Захирамжлалын баримтад цахим болон хадгалалт, ашиглалтын хувь үүсгэх арга ажиллагаа”, “Байгууллагын архивын программ хангамжийн ашиглалт”. 

Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд 2011 онд шинэчлэн батлагдсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт” MNS: 5140-1-2011, 5140-2-2011, 5140-3-2011-ын ерөнхий ойлголт, “Хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх үйл ажиллагаа, түүнд тавигдах шаардлага”.

2011 онд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд явуулсан “Архивын баримтын нэгдсэн тооллогын үйл ажиллагаа, тэдгээрт хийгдсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгөгдөх бөгөөд сэдвүүдийн хүрээнд сургалтанд хамрагдаж буй ажилтнуудын дунд санал, асуулга болон ярилцлагын хэлбэрээр зохион байгуулагдана.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР


Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж