Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, Андоррагийн Хант Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нарcис Касал де Фонсдэвьела нар гарын үсэг зурав.
Ийнхүү Андоррагийн Хант Улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 155 улстай дипломат харилцаатай болж, тус улстай хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцах, хамтран ажиллах илүүтэй боломж нээгдлээ. Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.