Усны нөөцөд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Усны нөөцөд шалгалт хийжээ

Баян-Өлгий аймагт усны нөөцөд аудит хийжээ. Тус аймгийн нутагт 370 орчим гол, булаг шанд, 1220 нуур цөөрөм байдаг нь цэвэр усны нөөц хүртээмжтэй ч Дэлүүн, Толбо, Улаанхус зэрэг сумын нутаг дахь усны магнийн хэмжээ хэтрэлттэй байжээ.  6000 гаруй өрхтэй Өлгий сумын оршин суугчдын 90 хувь нь энгийн худагтай бөгөөд наймдугаар багт л цэвэр усны сүлжээ байгуулагдсан, ирэх онд долоон км цэвэр усны хоолойг суурилуулахаар төлөвлөгдсөн байна. Цэвэр усны системд холбогдсон орон сууцанд оршин суугчид тоолуургүй байсан зөрчил илэрчээ. Алтайн Таван Богдоос эх авч Хар ус нууранд цутгадаг Ховд голын уснаас баруун нутгийн хүн ард, мал амьтны тал орчим хувь нь ундаалдаг. Энэ голын хамгаалалт сайн биш, ус болон ой модны зүй бусын ашиглалт, бохирдолт ихтэй тул голын усны түвшин жил тутам буурсаар байгааг анхааралдаа авах цаг болсныг санууллаа. Юуны өмнө голын эргийг дагуулан ойжуулах нь чухал гэж мэргэжилтнүүд үзсэн юм. Бугат сумынхан голын ойр орчмоос хайрга олборлон ачуулдаг болсныг аудитын шалгалтаар илрүүлж Засаг даргад нь торгууль ногдуулжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж