Иргэдэд эмнэлгийн тусламж хүргэв

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Иргэдэд эмнэлгийн тусламж хүргэв

Монгол Улсын Засгийн газраас Азийн Хөгжлийн Банк, Японы Ядуурлыг бууруулах сантай хамтран “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Зорилтот бүлгийн хүрээнд хэрэгжүүлж буй эл төсөлд нийт 30 мянган  иргэнийг хамруулах ажээ. Одоогоор төсөл нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс  сонгогдсон 10 хороо болон 14 өрхийн эмнэлэгт туршилтын загвар хэлбэрээр хэрэгжиж байгаа юм.

Үүнд,  Баянзүрх дүүргийн 21, 22, 23, 24 хороо, Чингэлтэй дүүргийн 7, 19 хороо, Сонгино-Хайрхан дүүргийн 22, 23, 24, 25 дугаар хороодын эмзэг бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар СХД-ийн 22, 23, 24, 25 дугаар хороодод “Гэр хорооллын жирэмсэн болон төрсний дараах үеийн эхчүүдийн хяналт” загвар төсөл хэрэгжиж байна. Эдгээр хороодын эмзэг бүлгийн 1000 гаруй эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан бол Баянзүрх дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7, 19 дүгээр хороодод “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” загвар төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шүд эрүү нүүрний урьдчилан сэргийлэх үзлэгт эмзэг бүлгийн 6438 хүнийг  хамруулж,  500 хүнд шүдний өвчний яаралтай тусламж үзүүлсэн юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж