Үүнд, Баянзүрх дүүргийн 21, 22, 23, 24 хороо, Чингэлтэй дүүргийн 7, 19 хороо, Сонгино-Хайрхан дүүргийн 22, 23, 24, 25 дугаар хороодын эмзэг бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар СХД-ийн 22, 23, 24, 25 дугаар хороодод “Гэр хорооллын жирэмсэн болон төрсний дараах үеийн эхчүүдийн хяналт” загвар төсөл хэрэгжиж байна. Эдгээр хороодын эмзэг бүлгийн 1000 гаруй эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан бол Баянзүрх дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7, 19 дүгээр хороодод “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” загвар төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шүд эрүү нүүрний урьдчилан сэргийлэх үзлэгт эмзэг бүлгийн 6438 хүнийг хамруулж, 500 хүнд шүдний өвчний яаралтай тусламж үзүүлсэн юм байна.