Хотонт сум шинэ эмнэлэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Хотонт сум шинэ эмнэлэгтэй боллоо

Архангай аймгийн Хотонт, Өндөр-Улаан сумдад өнгөрсөн долоо хоногт 10 ортой шинэ эмнэлэг ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Хүүхдийн тасаг, эмэгтэйчүүдийн төрөх тасаг, эрэгтэй тасаг, ариун цэврийн өрөө, эрчимт эмчилгээний тасаг, чийрэгжүүлэлтийн танхим  гээд 20 гаруй өрөөтэй  ая тухтай орчинд эмчлүүлэх боломж Архангайчуудад нээгдлээ. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон Эрүүл мэндийн сайдын санхүүжилтээр одоогийн байдлаар Архангай аймгийн таван сум ийм  шинэ эмнэлэгтэй болсон байна. Шинэ эмнэлэг тус бүрт 260-аад сая төгрөг зарцуулжээ. Өндөр-улаан, Хотонт  сум ялгаагүй тус бүр 5000 орчим хүн амтай. Өмнөх эмнэлгийн байр 1928 онд анх ашиглалтанд орсон бөгөөд 80 гаруй жилийн нүүр үзсэн учраас дээврээсээ дусаал гоождог, хүйтний улиралд цан цохидог, гэрэлтүүлэг, багтаамж муутай, өвчтөн хүлээн авах орчин нөхцөл тааруу гээд хэдийнээ актлагдсан байр байжээ. Шинэ эмнэлэгийнхээ үүд хаалгыг нээж, цэвэр тохилог орчинд  хүн арддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсондоо эмч ажилтнууд сэтгэл өндөр байна. Эрүүл мэндийн яам болоод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Архангай аймгийн бүх  сумын эмнэлэг тус бүр нь 11 сая төгрөгний үнэтэй  Герман улсад үйлдвэрлэгдсэн био химийн шинжилгээний  аппараттаар мөн хангагджээ. Элэгний үйл ажиллагаа, бөөрний дутагдал, нойр булчирхайн өвчнийг цусаар шинжилдэг энэ аппараттай болсноор ихээхэн цаг хугацаа, бензин түлш хэмнэх боломжтой аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж