Монголын загварын ертөнцийн томоохон шоуны нэг болох “Торго” загварын шоу энэ сарын 26-нд Мишээл Экспод болох гэж байна. Хотын дэгжин бүсгүйчүүдийн хүлээдэг тус шоунд энэ жил 100 гаруй шинэ загварыг танилцуулах аж. Жил бүр “Торго” салоноос зохион байгуулдаг тус шоуг анх 2003 оны долдугаар сард зохион байгуулж байв. Ирэх 2012 оны үндэсний хувцасны чиг хандлагыг тодорхойлох “Торго” шоунд нэвтрэх тасалбар нь 50 мянган ам.доллар. Тасалбарыг “Торго” салоноос авах хэрэгтэйг сануулья. Онцолж хэлэхэд, Монголын үе үеийн шилдэг загвар өмсөгчдийг нэг тайзнаа цуглуулж чаддаг нь “Торго” шоуны гол онцлог билээ.
М.Урин