Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ өсчээ

Цаг агаар хүйтрэхэд түлээ, нүүрсний үнэ өсдөг бичигдээггүй хуультай болжээ. Нийслэлийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдарч, түлээ, нүүрс түлж амьдралаа залгуулдаг. Гэтэл түлээ, нүүрсний үнэ жил ирэх тусам өссөөр байна. Үүнтэй холбогдуулан мод, нүүрсний үнэ  “Цайз” зах дээр ямар үнэтэй байгааг тодрууллаа. Тус захад “Зил-130” машины тэвш нүүрс 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил ийм хэмжээний нүүрсийг 350 мянган төгрөгөөр борлуулж байжээ. Нүүрсний үнэ өсөх болсны шалтгааныг ченжүүд олон янзаар тайлбарлаж байна. Тэдэн дунд нийслэлчүүдийн гэр хорооллын иргэдийн нүүрсний хэрэгцээг хангадаг Налайхын уурхайд аваар их гарах болсноос үүдэн хувийн уурхайнуудыг хаасан нь нүүрсний эрэлт ихэсхэд нөлөөлжээ. Одоогоор цөөхөн хэдэн уурхай ажиллаж байгаа тул нүүрсний олдоц багасч, үнэ нь өссөн хэмээн “Цайз” захын нүүрсний ченжүүд хэллээ. Ерөнхийдөө өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн нүүрсний үнэ нэмэгдсэн байна. Мөн Налайхын уурхай дараалал ихтэй, хонон өнжин нүүрсээ ачиж ирдэг, авчирсан нүүрсээ борлуулах гэж олон дамжлага дамждаг гэсэн тайлбарыг ч худалдаачид хэлж байна.  

Ямартай ч түлээ, нүүрсний төвлөрсөн зах болох “Цайз” зах дээр портер машины тэвш нүүрсийг 280-320 мянган төгрөг, жижиг шуудай нүүрс 1300-1500 төгрөг,  жижиг шуудайтай мод 1300-1500 төгрөг, том шуудайтай мод 5000 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж