Хамгийн хөнгөн материалыг бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Хамгийн хөнгөн материалыг бүтээв

GPS, интернэтийн технологиудыг боловсруулж байсан АНУ-ын эрдэмтэд дэлхийн хамгийн хөнгөн материалыг бүтээсэн байна.

“Live Science”-д мэдээлснээр, энэхүү материалыг хамгийн эмзэг багваахай цэцэг дээр тавихад нэг ч дэлбээг нь гэмтээхгүй, бараг агаараас ч хөнгөхөн гэж хэлж болохоор аж.

“Golden Gate” гүүр, Эйфелийн цамхаг зэрэг хөнгөн жинтэй барилга байгууламжуудаас санаа авч бүтээсэн энэхүү хэт бага нягтралтай материалын 99.99 хувийг агаар, 0.01 хувийг хүний үснээс 1000 дахин нарийн буюу 100 нанометрийн зузаантай хоолойнууд эзэлдэг байна.

Судлаачдын үзэж буйгаар, агаараас ч хөнгөн энэ материалыг өндөр технологийн батерейн электродуудаас эхлээд автомашин, мотоциклийг зогсоох болон онгоц газардуулах тоног төхөөрөмж, барилга байгууламжийг газар хөдлөлт, байгалийн гамшигт илүү тэсвэртэй болгоход хэрэглэх боломжтой аж.

www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж