Гурил, талхны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Гурил, талхны үнэ буурчээ

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд гурилын үнэ долоо хоногийн өмнөхөөс 150-200 төгрөгөөр буурсан тухай “Өдрийн шуудан” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

Энэ нь сүүлийн хагас сарын хугацаанд гурилын үйлдвэрүүдэд шинэ буудай нийлүүлж эхэлсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Сангийн сайд Д.Баярцогт үйлдвэрүүдэд килограмм гурилыг 850 төгрөгөөс дээш үнээр зарвал хариуцлага тооцно гэж байсан гурилын үнэ 1500 болтлоо өссөн. Гэхдээ ХХААХҮЯ-наас гурил, төмсний ханш буурна гэсэн нь үнэн бололтой. “Барс”, “Баянзүрх”, “Бөмөгөр”, “Хархорин” захад худалдаалж буй нэг кг гурилын дундаж ханш “Алтантариа” дээд гурил 800-850 төгрөг, “Алтантариа” нэгдүгээр зэргийнх 600 төгрөг, “Алтантариа” хоёрдугаар зэргийнх 480-500 төгрөг, Атар талх 600-630 төгрөгийн үнэтэй байлаа байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж