“Бизнес зөвлөл”-өөс зөвлөмж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Бизнес зөвлөл”-өөс зөвлөмж гаргалаа

Татварын ерөнхий газрын хурлын танхимд “Бизнес зөвлөл”-ийн хоёр дахь удаагийн хуралдаан болсон. Уулзалтаар зөвлөлийн гишүүдээс нэлээд хэдэн санал, зөвлөмжийг Татварын ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ.Тухайлбал тоон гарын үсэг хэрэглэх бэлтгэл ажлыг татварын алба сайтар зохион байгуулах, Холбогдох журам боловсруулах, тоон гарын үсэг хэрэглэгчийг бүртгэх, шаардлагатай техник технологийг анхаарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар анхаарч ажиллах, Жижиг бизнес эрхлэгчдийн албан татварын хуулийг батлуулах, “Бизнес зөвлөл”-д  Сангийн яамнаас мэргэжилтэн оролцуулж болох эсэхийг судалж, шийдвэрлэх,  Бизнес зөвлөлөөс санамж бичиг гаргаж шаардлагатай мэдээллийг Сангийн яам, Засгийн газарт хүргүүлж байх, УТОХГазарт хэрэгжүүлж байгаа төслийг бусад газар, хэлтсүүдийн харъяа аж ахуйн нэгжүүдэд нэгэн адил  хэрэгжүүлэх боломжыг судлах, Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж тайлангийн маягтыг хялбаршуулан боловсруулах, Татвар төлөгчдийн зан төлөвийн талаарх судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх, судалгааны үндсэн дээр стратеги, хөгжлийн бодлого тодорхойлж байх зэрэг асуудал юм.

Б.Тогтох

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж