АН-ын дарга залуучуудтайгаа уулзана

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

АН-ын дарга залуучуудтайгаа уулзана

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбооны удирдлагуудыг Төрийн ордонд ажлын өрөөндөө 16 цагт хүлээн авч уулзахаар болжээ.

Уулзалтаар залуучууд Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаа, өнөөгийн байдал, өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлыг намынхаа даргад танилцуулах аж.  Мөн намаас гарч байгаа бодлого шийдвэртэй Ардчилсан залуучуудын холбоо хэрхэн уялдан ажиллаж байгаа талаар ярилцах төдийгүй залуучуудын намд эзлэх байр суурь, тэдний оролцооны талаар энэ удаагийн уулзалтаар онцолох юм байна. Уулзалтад Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбадорж болон тус холбооны удирдлагын зөвлөлийн залуучууд оролцох ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж