Цас хайлуулах 192 тн давс цацжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Цас хайлуулах 192 тн давс цацжээ

Зам талбай, авто болон явган хүний замын цас, мөсийг арилгах их цэвэрлэгээнд төвийн зургаан дүүргийн 2435 байгууллага, аж ахуй нэгж хамрагджээ. Замын халтиргаа гулгааг багасгах, давс, бодис цацах ажил энэ сарын 16-20 хүртэл дөрөв хоног үргэлжилсэн байна. Авто замын гулгааг арилгахаар 192 тн давс, 45 тонн бодис цацсан талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат хэллээ.  Хотын хэмжээнд 300 шоо метр элс, 100 тн бодис, 300 тн давс, 40 тн дайрганы нөөцтэй байгаа аж. Цаашид ОХУ-аас 200 тн  цас хайлуулагч бодис авах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж