Хаврын тариалалт ирэх сарын 1-нээс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалт ирэх сарын 1-нээс эхэлнэ

Хаврын тариалалтыг улсын хэмжээнд ирэх
сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ жил хэдийгээр харьцангуй
оройтож  дулаарч байгаа ч  Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам,
газар тариалангийн компаниуд эрт эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Жил
бүрийн 5 дугаар сарын 15- 25-ны хооронд хаврын тариалалт явагддаг
байсан. Одоогийн байдлаар  зүтгэх хүчний техник тоног төхөөрөмжийн
бэлтгэл 75 хувьтай, хөрс боловсруулалт 85 хувьтай гэх зэргээр улсын
хэмжээнд тариалалтанд 80 хувийн бэлтгэлтэй байгаа аж.  Өнгөрсөн жил
манай улс 245 мянган га-д үр тариа тарьж 392.900 тонн ургац авсан. Харин
энэ жил 270 мянган га-гаас 410 мянган тонн ургац хурааж авахаар
төлөвлөж байна. Энэ хаврын хувьд тариалалтанд зориулж 8000 тонн үрийн
буудайг нэг тонныг нь  630 мянган төгрөгний жишиг үнэ тогтоон борлуулж
байгаа бөгөөд тариаланчид үрийн төлбөрийн 30 хувийг  урьчилгааг төлөх
ёстой гэнэ. Энэ хаврын тариалалт болон ургац хураалтанд нийтдээ 15,2
мянган тонн дизелийн түлш шаардалагатай байгаагаас уринш боловсруулахад
зардалд 10 мянган тонн дизель түлшийг “НИК” компанитай гэрээ байгуулан
аж ахуйн нэгж иргэдийн захиалгын дагуу 20 хувийн урьдчилгаат нөхцөлөөр
олгохоор болжээ.

Д.Долгор 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж