2011 оны эхний 10 сарын байдлаар манай улсын импорт 5.3
тэрбум ам.доллар болж, сүүлийн таван жилийн дээд төвшинд хүрсэн тухай Монголын үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
"Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, техник, технологийн хэрэгцээ нэмэгдсэн, хүн амын
орлогын түвшин дээшилсэн нь импортын түвшин өсөхөд нөлөөлсөн" гэж Гадаад хэргийн яам үзэж байгаа юм.
Манай улсын нийт импортын 16.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн бүрдүүлж, авто машины нийлүүлэлт 15.5 хувийг эзэлж байгаа ажээ. Одоогийн байдлаар манай
оронд гадаадын шууд хөрөнгө оруулалттай 11 мянга 380 компани бүртгэлтэй
байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин